Өнөөдөр хүрэл медалийн төлөө Хорват болон Марокко багуудын тоглолт болно

O.Admin
2022-12-17

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр шөнө болно. Хүрэл медалийн төлөөх тоглолт 23:00 цагт болох бөгөөд энэ жил гайхалтай байсан Африк тивээс хүрэл медалийн төлөө шалгарсан анхны баг Марокко болон 2018 оны мөнгөн медальт Хорватын шигшээ багууд үлдээд байгаа билээ.

Хоёр баг энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д хоёр дахь удаагаа таарч байгаа бөгөөд өмнө хэсгийн тоглолтод хоёр баг өрсөлдөж 0:0 харьцаагаар тэнцсэн билээ.