Месси дэлхийн аваргын цомыг анх удаагаа өргөлөө

O.Admin
2022-12-19

"Катар 2022" ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөөх тоглолт Аргентин болон Францын хооронд болж үндсэн цаг 2-2 харьцаагаар дуусч улмаар нэмэлтц цагт 3-3 харьцаагаар дууссан билээ. Улмаар торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдэх болсон бөгөөд 4-2 харьцаагаар Аргентин 20 жилийн дараа аваргын алтан цомыг хүртлээ.

Тоглолтын салхийг Лионел Месси 23 минутад торгуулийн цохилтоор оруулжээ. Тус торгуулийн цохилтыг Анхел Ди Мариа довтолж байгаад авчирсан билээ. Харин дараагийн гоолыг Анхел Ди Мариа өөрөө 36 минутад оруулж эхний хагасыг 2-0 харьцаагаар дуусгасан билээ. Харин сүүлийн 2? минутад Францыг довтолгоо ширүүсч Килиан Мбаппе торгуулийн цохилтооор 80 минутад ойртуулсан бол тэнцээний гоолыг 81 минутад тэнцээний гоолыг оруулжээ. Улмаар үндсэн цаг дууссан бөгөөд нэмэлт цагт Месси дахин гоолдож тэргүүлийг авчирсан ч Килиан Мбаппе дахин гоолдож хэт трик хийж тэнцүүлж нэмэлт цаг дуусчээ.

Улмаар тус тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж 4-2 харьцаагаар Аргентин хожлоо. Аргентин нь гурав дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг өргөж байгаа бөгөөд тус тоглолтын гол баатар болох Лениол Месси анх удаа аваргын цомыг өргөлөө.

Харин энэ удаагийн ДАШТ-д хамгийн олон гоолыг Францын довтлогч Килиан Мбаппе найман гоол хийсэн бол Линиол Месси долоон гоолыг оруулжээ.