ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрээн рүү өдөрт 300 зорчигч нэвтрүүлж эхэллээ, сөрөг хариугүй бол хил дээрээс буцаана

O.Admin
2023-01-08

Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот чиглэлд зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг өнөөдрөөс буюу энэ сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна.

“Тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем eticket.transdep.mn-аар бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ. Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:

  • Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
  • Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
  • /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өдөр бүр:

  • 08:00,
  • 08:30,
  • 09:00,
  • 09:30,
  • 10:00,
  • 10:30,
  • 11:00 цагт тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тасалбар том хүн – 25 мянга, хүүхэд 12 мянга 500 төгрөгийн үнэтэй байна.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв