ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын намрын чуулганаар бие даасан 18 хууль баталжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-01-20

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган ажлын 78 өдөр чуулж, өнөөдөр хаалтаа хийлээ.

Намрын чуулганы хугацаанд

- Нэгдсэн чуулган 32 удаа хуралдаж

-180 асуудал хэлэлцэн шийдвэрлэж

- Бие даасан 18 хууль,

- Нэмэлт өөрчлөлт оруулах тухай 271 хууль

- Улсын Их Хурлын 38 тогтоол баталлаа.

Байнгын хороо 108 удаа, дэд болон түр хороо 8 удаа, хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцсэн байна.

Намрын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ "Монголчууд түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн УИХ, түмний элч болсон УИХ-ын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстой"-г онцлон тэмдэглэв.