ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, өргөдлөө өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-01

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Тэрбээр настай ээжийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувийн эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй байна. Түүнчлэн казино, нүүрс, концесс гэх мэтээр сүүлийн жилүүдэд маш гүтгэлээ хэмээн бичжээ. Түүнийн хүсэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар олонхийн саналаар дэмжих, дэмжихгүй нь шийдэгдэнэ. Нөгөөтээгүүр, Архангайн тойрогт дараагийн хүнийг оруулах уу, нөхөн сонгууль явуулах эсэхийг мөн л шийдэх юм.