ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Мөнхжингийн ар гэр, оффист цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж байна

O.Admin
2023-02-01

Цагдаагийн байгууллагаас  "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, Ард бит ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргүүдийг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, “Их Бит ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд яг одоо О.Мөнхжингийн албан оффис болон ар гэрт нь цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна. Койн буюу виртуал мөнгөтэй холбоотой хэргийн гомдол сүүлийн үед эрчимжсэн бөгөөд өнөөдөр гэхэд л INC койныг худалдан авсан гэх эмэгтэй олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. 

/О.Мөнхжингийн гэр 2023.02.01/ Гэрэл зургийг Равжаа Гансүх фэйсбүүкээс ашиглав. 

Тэрбээр, О.Мөнхжин нарын гаргасан койныг худалдан авахын тулд хашаа байшин, машинаа хүртэл заржээ. Тэрбээр, “О.Мөнхжин нар байнга стори хийх зэргээр сурталчилгаа явуулж итгэл үнэмшил төрүүлж байсан учраас итгээд орсон. Эхлээд 80 сая төгрөгөөр орсон. Эргүүлж аваагүй ч дансанд байсан учраас итгээд байсан. Дараа нь дахиад нэмэх зэргээр 130 гаруй сая төгрөг оруулсан. Тухайн үед яагаад ЦЕГ анхааруулсангүй вэ” хэмээлээ.

Харин ЦЕГ өнөөдөр мэдээлэл хийхдээ “Бид ажлын хэсэг хүртэл байгуулсан. Иргэдэд анхааруулсаар байсан ч тоогоогүй” хэмээн мэдээлэв.

Тэгвэл О.Мөнхжин нь иргэдийг залилж, эхнэр, аав, ээжийнхээ нэр дээр 2.2 тэрбум IHC койн оруулан ирж, худалдан борлуулжээ. Улмаар, 3.4 сая ам.доллар болгож, гадаад улсын FTX бирж рүү гаргасан байна. “Их Бит” ХХК-ийн 33.7 хувийг О.Мөнхжин, 33.1 хувьцааг Б.Гантиг, 33.1 хувьцааг Б.Эрхэмбаяр эзэмшдэг бол комедиан Б.Идэр-Од 25 хувийг эзэмшиж байгаад өнгөрөгч онд хувьцаагаа шилжүүлж өгчээ.

Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч О.Мөнхжин энэ талаар тайлбар хийхдээ “Иргэдийг койн авахуулахад нөлөөлсөн гээд байгаа юм. Хэн ч хэнийг ч юуг ч шахаж авахуулаагүй. Би битгий ав, бүү ойрт, хол бай гэж хэлсэн. Эрсдэлээ ойлгохгүй байгаа хүмүүс хол бай. Эрсдэж болох хөрөнгө оруулалтынхаа 10 хувиар ав гэдэг сануулгыг байнга хэлж байсан. Токен койн авахуул гэж шахаж байсан мэтээр ярьж байгаа нь гүтгэлгийн шинж чанартай хэмээлээ.