ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр болох үйл явдал

O.Admin
2023-02-02

Төрийн ордонд

10:00-11:30 цагаас Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Юнион төв А блок 7 давхарт

11:00 цагт “Монголын төмөр зам” компаниас “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр нээлттэй ярилцах, мэдээлэл авах, чөлөөт уулзалт зохион байгуулна.

Шонхор тауэрт

11:00 цагт 4/11 мэдээллийн цагаар тус намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат УДШ болон цахим сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд

13:00 цагт “Хамтдаа өөрчилье” иргэддээ мэдээлэл өгөх аяны талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэл хийнэ.