ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өчигдөр 62 жолооч согтуу жолоо барьж, 127 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

O.Admin
2023-02-02

Энэ сарын 1-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1765 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1449, хулгайтай холбоотой 30, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 110, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 62, хүний биед халдсан 82, эрүүлжүүлэх байранд хоносон 127 тохиолдол гарчээ.