ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкны шалгалтыг өөртөө танилцуулсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-06

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын  талаар сонсгол зохион байгуулж байгаа билээ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:-2020 оны дөрөвдүгээр 8-нд төрийн эзэмшлийн хувьцааг Сангийн яам руу шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Олон жил хэл ам дагуулсан Хөгжлийн банкыг бид нягталж үзэх шаардлагатай болсон. Хөгжлийн банкны хуулийг үзэхээр Засгийн газрын үүрэг дотроо хоёр жилд тутамд ээлжит шалгалт хийнэ гэж заасан. Гэтэл 2020 онд шилжиж ирсэн. Өмнөх шалгалтууд нь сайн хийгдсэн. Даанч үр дүнгүй байсан. Зөвхөн эргэж төлөгдсөн зээл нь 3.5 тэрбум төгрөг байсан 2019 онд шүү дээ.

Гэтэл зээлүүлсэн мөнгө нь хэдэн их наяд төгрөг бий. Алдаа дутагдлаа бодитоор гаргаарай. Юу хийх вэ гэдгээ сайтар бичээрэй гэсэн. Шалгалтыг Монголбанкны удирдлагууд албажуулсан. Шалгалтыг тогтмол хийж байсан. Мөнхсүхийн удирдсан баг маш сайн ажилласан. 2018 онд хоёрхон компанийг шүүхэд өгсөн байдаг. Нийтдээ 17 аж ахуйн нэгжийг шүүхэд өгсөн байсан. Ингэж явсаар Г.Амартүвшин захирлын үед 50 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 600 гаруй тэрбум төгрөгийн өрийг төлүүлсэн байдаг. Өмнө нь зөндөө шалгалт хийдэг байсан. Харин Сангийн яамны удирдлагад ирснээр шалгалтынхаа үр дүнг үзэхээр ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Шалгалт албажаагүй. Албан бусаар  шалгалтын дүнг хүргүүлсэн ч нуун дарагдуулсан асуудлыг хэлж байсан. Харин та нуун дарагдуулаагүй. Засгийн газарт танилцуулж байсан гэж мэдэгдэж байсан шүү дээ. Хөгжлийн банкны зөвхөн танилцуулга байсан байна. Гэхдээ шалгалтын материалаа яагаад танилцуулаагүй вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:-Засгийн газарт сайд танилцуулдаг. Шалгалтын удирдамж байна. 2020 оны тавдугаар сарын 15-ны удирдамж байна. Дахин, дахин уншиж өгч болно. Засгийн газарт шалгалтын дүн болон Хөгжлийн банкны үйл ажиллагааг танилцуулсан. 2020 оны есдүгээр сард хууль хяналтын байгууллага руу албан бичиг явуулсан байгаа. Өр зээлийг төлүүлэх чиглэлээр ажиллана. ТУЗ-ийнхөн энэ талаар ярьж, хэлэлцсэн байдаг юм. Ийм л учиртай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-2020 оны шалгалтын материалыг та Засгийн газрын хуралдаанд та танилцуулаагүй. Шалгалтын удирдамжаа яагаад танилцуулаагүй юм бэ. Зөвхөн өөртөө танилцуулчихсан юм биш үү. Нийтдээ 108 материал хуудас байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:-Монголбанкны Б.Лхагвасүрэн бид хоёр танилцуулах ёстой. Хуулиараа хоёр жил тутамд шалгалт оруулах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Шалгалтын материалаа хуулийнханд явуулсан уу?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Энэ шалгалт бол цаашид авах арга хэмжээний шалгалт шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Хуулийн байгууллагад бичиг явуулсан юм бол хуулийн байгууллага руу явуулаагүй юм уу. Таны ахалж хийсэн шалгалт өөр шүү дээ.