ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Туркид болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн эсэхийг тодруулна

O.Admin
2023-02-06

Турк улсын өмнөд бүс нутгийн 10 хотыг хамарсан 7.4 балл хүртэлх хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн шөнө 04.16 үед болжээ. Энэ нь 1999 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш тохиож байгаа хамгийн өндөр хүчтэй газар хөдлөлт юм байна.

Одоогоор 284 хүн амь үрэгдэж, 2383 хүн шархдаж маш их байшин, барилга, хот хоорондын замууд нурж, их хэмжээний хохирол учирсан байна. Мөн одоо хүртэл энэхүү газар хөдлөлтийн үргэлжлэлүүд мэдрэгдсээр байгаа бөгөөд нийт 32 тохиолдлоос 6,6 балл хүчтэй нь Газиантеп хотод мэдрэгджээ. Амиа алдсан хүмүүсийн тоо 912-т хүрсэн байна. 

Турк улсын ихэнх хотуудаар энэхүү өдрүүдэд хүчтэй цас бороон шуургатай, цаг агаар хүнд байхад энэхүү газар хөдлөлт тохиолдсоноор маш олон иргэд гудамжинд гарсан, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн хүнд байна.

Турк улсын Гадаад хэргийн сайд бусад улс, орнуудаас тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан байна. Сирийн нэгэн жижиг тосгон гэхэд л газрын хөрснөөс арчигдсан гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Сүүлийн өдрүүдэд байгаль эхийн давагдашгүй хүчин зүйлстэй Туркийн ард түмэн нүүр тулж байна.

Тус газар хөдлөлтийн бүсэд Монгол иргэн байсан эсэх талаар Гадаад харилцааны яамны Консулын хэлтсээс тодруулахад "Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллаж байна" хэмээлээ.