ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хилээр гарахыг хоригложээ

O.Admin
2023-02-06

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр уг асуудлыг хянан хэлэлцээд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан аж.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг хүлээлгэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-д заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн аж.