ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ГХЯ: Газар хөдлөлт болсон бүсэд манай хоёр иргэн бий

O.Admin
2023-02-07

Турк улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан ГХЯ-наас мэдээлэл өглөө. Энэ талаар "Яамны удирдлагууд шуурхай хуралдаан хийж, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан. Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй" гэв.

БНТУ-д нийт 6,000 орчим монгол иргэн байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа аж.