ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Фэйсбүүкийн төлөөлөгчид маргааш Монголд ирнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-03

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагуудын урилгаар фэйсбүүк компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид маргааш манай улсад ажиллахаар ирэх аж.

Тэд гурав хоногийн хугацаанд Монголд ажиллах бөгөөд энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хамтран ажиллах юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен - Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву –Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн - Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан – Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер зэрэг хүмүүс багтжээ.