ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг хязгаарлана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-05

Засгийн газрын хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүд ухаалаг гар утас ашиглахыг ирэх аравдугаар сарын 01-нээс хязгаарлах шийдвэр гаргажээ. Хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахгүй аж.

Энэ шийдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамаарахгүй юм байна. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг ажээ. ЕБС, цэцэрлэгийн  багш нарын хувьд гар утсанд хязгаарлалт хийхгүй юм байна. Эцэг, эхчүүд багш нартай хичээлийн үеэр холбогдож болох аж.  

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь сүүлийн үед фэйсбүүк, гар утасны хэрэглээ маш өндөр болсон. Энэ нь  хүүхдийн сурах арга барил болон цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын төвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь нотлогджээ. Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор манай улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин идэвхитэй байгаа аж.