ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-аар амжилт гаргасан багш сурагчдыг хониор мялаажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-07

Цахим орчинд “Ажил хаяагүй багш нарыг хониороо шагнажээ” гэсэн зургийг элдвээр бичиж, шэйр хийсэн байв. Энэ зургийг харсан иргэд цахим орчинд байгагүй шүүмжилсэн. Тэгвэл багш, сурагчид  малчид хонь бэлэглэсэн нь үнэн юм байжээ.

Тодруулбал, Увс аймгийн Зүүнговь сумын сургууль ЭЕШ-ын амжилтаараа аймгийн төвийн лаборатори болон цогцолбор сургуулийн дараа гуравт жагссан байна. Амжилт гаргасан багш сурагчдад сумын малчид есдүгээр сарын 1-нд хоттой хониноосоо халзан цагаан хонь бэлэглэсэн аж. Хүн доромжлохгүй баясаж сурах хэрэгтэй. Таамгаар цуурч байхаар хэмээн сумын иргэд хэлжээ.