ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 31.5 тэрбум төгрөг олгожээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-08

Монголбанк сар бүр олгодог найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад хувиарлаад байна.

Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг  орон нутагт олгосон байна. Тус хөтөлбөрийн дагуу он гарснаар Монголбанкнаас 127.7 тэрбум, Засгийн газраас 59.6 тэрбум, нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 187.3 мянган иргэнд олгожээ.