ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 1002 айлын орон сууц барина

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-10

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо, Ханын материалд 1002 айлын түрээсийн орон сууцыг энэ онд барьж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус орон сууц нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон автозам, автомашины зогсоолтой, 9-15 давхар байхаар төлөвлөжээ. Орон сууц нь 30-75 ам метр талбайтай бөгөөд түрээсийн төлбөр нь ам метр тутамд 7500 төгрөг байхаар тооцоолсон аж. Үүгээр тооцвол 30 ам метр талбай бүхий орон сууцны түрээсийн сарын төлбөр 225 мянган төгрөг байх юм.
 

Түрээсийн орон сууц ашиглалтад ороход иргэдээс гурван зүйл шаардана. Тухайлбал, тухайн иргэн сонгосон байраа 15 жилийн хугацаатай түрээсэлж, өөрийн болгох боломжтой юм. Хоёрдугаарт, урьдчилгаа 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний түрээс төлсний дараа найман хувийн ипотекийн зээлд хамрагдана.

Мөн өмчлөхгүйгээр түрээслэх боломжийг санал болгожээ.  Өмчлөх тохиолдолд нэг ам метр нь 1.1 сая төгрөг байхаар тооцсон аж. Одоогоор 1002 айлын түрээсийн орон сууцны барилгын зураг төсөл бэлэн болсон ч бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээгүй байгаа бөгөөд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсныг ТОСК-иас мэдээлж байгаа аж.

Б.Тогтох