ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорнын эдийн засгийн чуулган монголчуудад боломж авчирлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-14

ОХУ-ын Владивосток хотноо болсон  Дорнын эдийн засгийн IV чуулга Монгол Улсын хувьд маш их ач холбогдолтой уулзалт боллоо. Энэхүү чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суур болоод ОХУ, БНХАУ-тай хийхээр хэлэлцсэн томоохон хэлэлцээрээ улам баталгаажуулж чадлаа.

Үүгээрээ бидэнд ашигтай бас эдийн засгийн хувьд үр өгөөжтэй чуулга уулзалт байж чадсан юм. Монгол Улсад ашигтай олон зүйлийг эхлүүлэхээр болов. Тухайлбал, Монгол Улс хоёр хөрш орны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин тээвэрлэлт хийж, хөрш орнуудынхаа далайн боомтыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах  төлөвлөгөөтэй санууллаа.  Мөн Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай,  “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг чухал баримт бичгийг байгуулж чадлаа.

Мөн  “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийн хэрэгжилтийг эхлүүлэх талаар Чиндао хотод болсон уулзалтаар Путин Ерөнхийлөгч, Си Жиньпин дарга нартай ярилцсан нь хүртэл биелэлээ олохоор боллоо. ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаснаар эдийн засгийн болоод үр өгөөжийн хувьд ашигтай гэдгээ ч тодотгов. ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудал тавьсан ч биелэлээ олохоор болов.