ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ам.долларын ханш өслөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-18

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2500 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд 2450 төгрөг байсан ам.долларын ханш сүүлийн нэг сард ийнхүү эрчимтэй өссөн байна. Өнгөрөгч наймдугаар сард Төв банк 2.8 тонн алт, энэ эхний найман сарын байдлаар 12.2 тонн алт худалдан авсан талаар мэдээлсэн билээ. Үүнээс өмнөх  сарын байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос гурав дахин өссөн үзүүлэлт гарсан юм. ам.долларын ханшийн өсөлтөд экспортын өсөлтөөс даруй хоёр  дахин давсан, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 20 хувиар өссөн үзүүлэлт нөлөөлсөн аж. Улмаар гадаад хөрөнгө оруулалт 49 хувиар өссөн ханшид нөлөөлсөн байна.