Агуэро премьер лигт 147 дахь гоолоо оруулж, мэргэн буучдын 10 дугаарт бичигдэж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Английн премьер лигийн 6 дугаар тойргийн хүрээнд “Манчестер Сити” клуб “Кардифф”-ын талбайд зочилж, 0:5-аар бутниргэсэн билээ. Энэхүү тоглолтын эхний гоолыг “Сити”-гийн довтлогч Сержио Агуэро оруулсан.

Ингэснээр тэрбээр премьер лигт 147 дахь гоолоо оруулж, бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын 10 дугаар байрт бичигдэж эхэллээ. Мөн домогт Тедди Шерингемийн амжилтыг гүйцэж, өмнө нь гарлаа.

Агуэро дахиад 4 гоол оруулахад л Лес Фердинандын 149, Майкл Оуэний 150 гоолын амжилтыг давж гарна.