ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд шагналт байрт шалгарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-24

Даланзадгад сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр Ахмад мастеруудын “Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах” хөнгөн атлетикийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ахмад тамирчин Цагдаагийн бэлтгэл хошууч, спортын мастер А.Хүүхэндүү Дүүгүүр шидэлтийн төрөлд 3-р байр, Зээрэнцэг шидэлтийн төрөлд 4-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна.

Өнөөдөр Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх Цагдаагийн бэлтгэл хошууч, спортын мастер А.Хүүхэндүүг хүлээн авч уулзжээ.

Тэрбээр тус тэмцээнд үзүүлсэн амжилтаараа 2019 онд Польш улсад зохион байгуулагдах “Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд дүүгүүр шидэлт, зээрэнцэг шидэлтийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцох эрхээ аван бэлтгэлдээ гарсан аж.