ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Сугар: Орон нутгийн өмчтэй “Тавантолгой” компанид хяналт тавиагүй

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-25

Орон нутгийн жижиг “Таван толгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбай­гаас 268 мянган тонн нүүрс тээвэрлэн худалдсан талаар мэдээлэл гараад буй. Төрийн өмчит компанийн алдагдсан нүүрсний үнэ 60 тэр­бу­маар үнэ­лэг­дэнэ гэж УИХ-ын гишүүн Л.Энхболд байсан билээ. Тэгвэл өчигдөр  “Монгол Ньюс” мэдээллийн төвд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар хэвлэлийн хурал хийж уг асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Та хэвлэлийн хурлын үеэр магадгүй, болзошгүй гэх мэт нотлогдоогүй үг их ашиглаж байна. Хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй хэрэгт хүний нэр төрд ингэж халдаж болж байгаа юм уу?
-Би аймгийн Аудитын газраас хийсэн шалгалтын гаргасан дүгнэлт, Засгийн газрын ажлын хэсэг гааль, татвар, мэргэжлийн агентлагуудын дүгнэлтэд туссан зүйлийг хэлж байна. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж зарлаж болохгүй учир, хууль хяналтын байгууллага хараандаа авч шалгаасай гэж хүсч байгаа юм.

-Таныг өмнө нь Манлай сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хүн гүтгэсэн хэмээн цагдаад шал­гаг­даж байсан мэдээ­лэл байна. Энэ та­лаар тайлбар хэлэх үү.
-Манлай сумын Засаг даргаар ажиллаж байхдаа ТВ9 телевизэд өгсөн ярилцлагадаа 2011 оны арваннэгдүгээр сард авсан нүүрсний үнийг 2012 оны дөрөвдүгээр сард төлөөгүй байсан аж ахуй нэгжүүдээс хамгийн их өртэй дөрвөн компанийг нэрлэсэн. 72 тэрбум төгрөгийн авлагын талаар задалж хэлэхдээ 2.2 тэрбум төгрөг нь тухайн үеийн аймгийн Засаг дарга. н.Бадраа даргын гэгддэг “Дээдийн говь” компани гэж хэлснийхээ төлөө цагдаад шалгуулсан.

-“Тавантолгой” ХК-иас нүүрс алдагдсан асуудлыг өнгөрсөн хавар Л.Энхболд гишүүн гаргаж ирсэн. Гэтэл Л.Энхболд гишүүн өөрөө “Тавантолгой”  ХК-ийн ТУЗ-д байдаг. Яагаад 268 тонн нүүрс алга болсныг 4-5 жил мэдээгүй юм бол. Үүний цаана өгөө авааны асуудал гомдол байж магадгүй гэсэн таамаглал байна?
-Л.Энхболд гишүүн орон нутгийн “Тавантолгой” компанийн ТУЗ-д байдаггүй. 2009 оноос хойш ийм асуудал байхгүй. Тавантолгой ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдээлэл гараад н.Бат-Эрдэнэ гэдэг хүнд шилжүүлсэн гэж яригддаг. Би энэ талаар мэдэхгүй.

-Танай намын бүлгээс таныг ИТХ-ын даргаас огцруулах талаар ярьж эхлэнгүүт та хэвлэлийн хурал зарлаж байна. Танай намын дотоод хагаралтай холбоотой юу?
-Манай намын бүлгээс намайг огцруулах зүйл яригдаагүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуучин аймгийн Засаг дарга байсан н.Цэрэнбаяр хурлын даргад итгэл үзүүлье гэж оруулж ирээд хурлын дэгтэй таарахгүй байсан тул энэ асуудал хаагдсан.

-Та ИТХ-д дөрвөн удаа сонгогдсон. Нүүрсний хулгайн асуудал 4-5 жилийн өмнө яригдсан. Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа орон нутгийн “Тавантолгойн" ХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байсан уу?
-Орон нутгийн өмчтэй “Тавантолгой” ХК-д хяналт тавиагүй. Хууль хяналтын байгууллага л энэ дээр шударга ажиллахыг ард түмэн харж байгаа.