ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьд домог

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-25

Монголын жүдо бөхийн түүхэнд байгаагүй, тэр битгий хэл дэлхийн жүдочдоос зөвхөн шилдгүүд л үзүүлдэг амжилтыг Д.Сумъяа харуулж чадлаа.  2018 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зөвхөн аваргаа хамгаалах том зорилготой очсон тэрбээр хагас шигшээд гэнэгүй ялагдсан юм. Гэхдээ л медалиас мултралгүй, зангараг зааж, төрийн далбаагаа Бакугийн тэнгэрт мандуулж чадсан юм. Д.Сумъяа гурван дэлхийн аварга дараалж медаль хүртэв.  2015 онд хүрэл, 2017 онд алтан медаль авсан. Энэ жил хоёр дахь хүрлээ авлаа.

Үндсэндээ дэлхийн аваргаас гурван медаль авч, Монголын жүдогийн амьд домог болов. Монголд түүнээс өөр дэлхийн аваргаас гурван медаль авсан жүдоч байхгүй. Олимпын наадам, дэлхийн аваргад таван жил дараалж медалийн төлөө барилдаж, дөрвөн медаль авсан тамирчин алга.  Олимп, дэлхийгээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Мастеруудын тэмцээнд дөрөв дараалж түрүүлсэн жүдоч Монголд битгий дэлхийд ганц хоёрхон байдаг. Түүний нэг нь Д.Сумъяа.  Тэр энэ жил 27 настай. Ирэх жилийн дэлхийн аварга, 2020 оны Токиогийн олимпын наадамд өндөр амжилт үзүүлэх боломж байгаа. Үзүүлэх ч болно. Дэлхийгээс дахин алтан медаль авч, олимпын наадмын аварга болох­ын төлөө тэр хөлсөө урсгаж, хөдөл­мөрлөж явнаа. Энэ хүсэл нь удахгүй биелэх биз ээ. Хүсэлдээ хүрч, дэлхийн жүдогийн амьд домог болоорой.