ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал асан Б.Шинэбаатарыг баривчилжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-25

 “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал асан Б.Шинэбаатарыг баривчилжээ.  Түүний талаар   шинээр нотлох баримт гарч ирсэн тул яллагдагчаар татах хүсэлтээ АТГ-аас прокурорт хүргүүлсэн байна. Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх үедээ,  “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг улсад үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр хэрэгт үүсгэн гадуур мөрдөн байцааж байсан юм.

Мөн Нийслэлийн прокурорын газарт Б.Шинэбаатарыг яллагдагчаар татах хүсэлт гаргахдаа, “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байхдаа, бусадтай нийлж албаны эрх мэдлээ урвуулан нэр бүхий аж ахуйн нэгжид давуу эрх олгосон, хүнд даацын автомашин авахдаа зах зээлийн үнээс өндөр ханшаар үнэлэн авч улсад нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.