ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Даваажаргал: Цаашид рекордуудаа эвдэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-25

-Тэнгэрт хүрсэн аавдаа том амжилттай, сайхан мэдээтэй ирлээ хүү нь-

 

Японы мэргэжлийн сумо бөхийн   энэ сарын Аки башёд Их аварга Хакухо М.Даваажаргал уналгүйгээр 15 даван 41 дэх түрүүгээ авсан билээ. Хакухо аварга Төрийн ордонд  өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар ээжийнхээ хамт ирсэн юм. Энэ үеэр уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ удаагийн башё онцгой боллоо. Тэр дундаа таны болоод монголчуудын хувьд бүр онцгой болсон шүү дээ?

-Гэмтэл бэртэл ихтэй, аав минь бурханы оронд заларсан сэтгэл санааны хувьд сайнгүй байлаа. Гэсэн ч башё эхлээд бэлтгэл сэргээд эхэлсэн. Олон сайхан рекорд, 13 жил дараалан түрүүлж байгаа бөх байгаагүй. Тэнгэрт хүрсэн аавдаа том амжилттай, сайхан мэдээтэй ирлээ хүү нь.

-41 түрүүлэхдээ ганц ч унаагүй?

-Би босоо түрүүлсэн. Маш олон түрүүлсэн ч хоёр гиннесийн сертфикаттай болсон. Цаашид  рекордуудаа эвдэнэ.

-Монголд та хэд хонох вэ. Ямар ажлууд амжуулах вэ?

-Эх орондоо амарч, аавын үүсгэн байгуулсан “Их шавь” дэвжээний шинэ цогцолборын шавь тавих  ёслол энэ сарын 27-нд болно. Өнөөдөр УИХ-ын дарга миний гаргасан амжилтыг үнэлж, хүлээн авч уулзсанд маш их баяртай байна. Би 2020 оны Токиогийн олимпийн хорооны элчин сайд гэж явж байгаа. Цаашид хийх ажлууд маш их байна.

-Аварга Харумофүжи удахгүй зодог тайлна. Та ёслолд нь оролцох уу?

-Энэ сарын 30-нд Харумофүжигийн зодог тайлах ёслол болон үсний найр хийх ажиллагаа болно. Би оролцоно.