ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэдийн өгсөн мэдээллээр торгууль онооно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-25

Ирэх сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор болжээ. Тухайлбал, явган хүний замд машинаа байрлуулсан, орц гарц хаасан,  урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдсэн аж.

Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна. Ингэснээр иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх юм.