Л.Отгонбаатар шөвгийн дөрөвт үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2018-09-25

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй -100, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаан болж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-т Л.Отгонбаатар дөнгөж сая Португалийн Фонсекаг ялснаар А хэсгийг тэргүүллээ.

Тэрбээр эхний тойрогт АНУ-ын нэмэлт цагт вазири үнэлгээгээр ялалт байгуулсан бол үүний дараа Чилийн Бриценог вазари үнэлгээгээр ялжээ. 16-д Латвийн Бородавког ялсан байна.

Медалийн төлөө Гүрж бөхийн Липартелианатай барилдана.