ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Албан тушаалтнуудын хүүхдүүд ИНЕГ-ийн зардлаар гадаадад сурсан гэв

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-25

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр албан тушаалтнуудын хүүхдүүд сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр гадаадад суралцсан талаар онцлов. Тодруулбал, ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг оюутнуудын сургалтын төлбөрт дөрвөн жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулжээ.

Мөн 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ зэрэг есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Сонгон шалгаруулалтад оролцоогүй болон өөр чиглэлээр сурдаг 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс байгааг танилцууллаа.