ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-25

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шууран, эрс хүйтрэхийг УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. Тодруулбал, өнөөдөр буюу энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгаар, 26, 27-ны өдрүүдэд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурах аж.

Тиймээс малчид, тариаланчдыг сонор сэрэмжтэй байж, малаа хол бэлчээхгүй, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөлөө. Мөн эдгээр өдрүүдэд иргэд, жолооч нарыг хол замд явахгүй байж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав.