ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн нэр барьж хуурамч мессеж бичжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-25

Цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээн иргэд рүү ёс бус мэссэжүүдийг илгээж буй үйлдлүүд гарч эхэлжээ. Цагдаагийн байгууллагын хувьд өөрийн албан ёсны хэвлэл, мэдээллийн төвөөр www.police.gov.mn/ www.facebook.com/Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв гэсэн албан пэйж хуудсаараа дамжин иргэд, олон нийт рүү мэдээлэл хүргэдэг бөгөөд "Цагдаагийн ерөнхий газар" гэсэн ямар нэг сошиал хаяг байдаггүй юм байна.

Тиймээс хэн нэгэн хууль бусаар хуурамч хаяг нээн элдэв төрлийн мэссэж, мэдээлэл явуулах юм бол найз болохгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулжээ. Тухайлбал, өөрөөсөө настай эмэгтэй “гичий” хэмээн дуудаж, элдвээр харааж байсан бүсгүйн бичлэг соошл орчинд цацагдахтай зэрэгцэн Цагдаагийн Ерөнхий газар гэсэн хуурамч хаягнаас “Хүний эрх гэж нэг юм байгаа. Наад бичлэгээ устгахгүй бол хаа байгаа газар чинь очиж илрүүлээд барина шүү” гэх мэтээр мессеж бичсэн чат олон нийтэд ил болсон юм. Гэвч энэ нь Цагдаагийн байгууллагаас бичсэн мессеж биш хэмээлээ.