ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Албан тушаалтнуудын хүүхдүүд сонгон шалгаруулалтгҮйгээр гадаадад сургалтад явжээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-26

АТГ-аас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасан­ням, Урьдчилан сэр­гий­лэх, соён гэгээрүүлэх хэлт­сийн дарга, эрхэлсэн комис­сар Т.Баярхүү, Мөр­дөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. Хэвлэлийн хурлаар хийж мэдээлийг тоймлон хүргэж байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаа­дад гэрээгээр сурч байгаа оюут­нуу­дын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төг­рөг зарцуулсан бөгөөд дөрвөн жи­лийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардал зарцуулжээ.

Тэтгэлгээр сурч байгаа оюут­нуудаас С.Манлай, Ж.Өлзий­хишиг, Д.Лхагважав, Л.Хонгор­зул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.3-ыг зөрчжээ. Мөн 2017 онд тус газрын шийдвэрийн дагуу нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцсан. Дээрх оюутнуудаас 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна. Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их, дээд сургуулиудад оюутан суралцуулах, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна.   

Нэг төрлийн тендер 10 жил дараалан зарлагдаж уг ажлыг нэг компани жил дараалан гүйцэтгэсэн

ХХААХҮЯ-наас зарлагдаж буй микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд “Шим” ХХК компани дагнан шалгарч 10 жил ажлыг гүйцэтгэсэн. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна. ХХААХҮЯ-ны албаны эх сурвалжийн тайлбарласнаар “Жил бүр үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлын тендерийг гадаадын хуулийн этгээд оролцох эрхтэйгээр зарладаг боловч зөвхөн дээрх бактерийн бэлдмэл үйлдвэрлэдэг “Шим” ХХК тендер ирүүлдэг. 2018 оноос үлийн цагаан оготнотой микро­биологийн аргаар тэм­цэх ажлыг зогсоосон бөгөөд ижил төрлийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэдэг гадаа­дын аж ахуй нэгжүүдийн судал­гааг хийж байна” гэсэн юм.  

ТЖАТ-д томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байжээ

Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Мал эм­нэл­гийн газрын даргаар томи­лог­дохоор нэр дэвшсэн Г.Мөнх­чулуун, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Саруулжаргал,  Баян-Өлгий айм­гийн Мал эмнэлгийн газ­рын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х.Санигаж нарын хувийн ашиг сонирхлын урьд­чил­сан мэдүүлгийг хянан үзэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх албан тушаалтнуудыг томилсон эсэхийг ХХААХҮЯ-ны албаны эх сурвал­жаас тод­руулахад, “Эд­гээр хү­мүү­сийн нэг нь ч томи­лог­доо­гүй” гэв.

АТГ-т шалгагдаж буй дуулиант хэргүүдийн талаар

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай хол­боо­той буюу Оюутолгойн гэ­рээ­тэй холбоотой хэргийг шал­гаж байна. Оюутолгойн хэ­рэг асуудалд нэлээн олон төр­лийн шинжилгээ хийгдэнэ. Өнөөд­рийн байдлаар шин­жил­гээ­ний дүгнэлт ирээгүй. Шин­жил­гээний дүгнэлт ирс­ний дараа гэм буруутай эсэх асуудлыг прокурорт шил­­жүүлж, улмаар шүүх, про­ку­ро­рын байгууллага эцэс­лэн шийдвэрлэнэ. 

60 тэрбумын хэргийг сэргээжээ

-60 тэрбумын хэргийг про­ку­ророос хаах шийдвэр гар­га­сан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий барим­­тыг сэргээн шалгах шаард­­ла­га­тай гэсэн үндэс­лэлийн дагуу дээд шатны про­ку­ро­рын бай­гууллагаас хэр­гийг сэр­гээ­сэн. Тагнуулын бай­гуул­­лагаас голлон ажиллаж, цаг­даа, АТГ-аас өөрсдийн чиг үүр­гийн дагуу мөн шалгаж байгаа. 

1.3 сая ам.долларын гарал үүслийг нарийвчлан шалгана

Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулагдах гэж байсныг нарийвчлан шалгаж байгаа. Мөн Авлигын хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн. Энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй. Түүнчлэн яг энэ хэрэг дээр цагдаагийн өөр хэн нэгэн албан хаагчийг хол­бог­­дуулан шалгаж байгаа зүйлгүй. 

28 дугаар сургуультай холбогдох авлига хээл хахуулийн хэргийг шалгана

Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал нэг сая төгрөгийн авлига авч багш ажилд  авсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Авлигын хэргийг шалгана. Сургуулийн хүүхдээс хууль бусаар мөнгө хураадаг асуудлыг холбогдох яам, болон боловсролын газарт  хандив, төлбөр, мөнгө хураахгүй жур­мын боловс­руулалт, зохи­цуу­лал­тыг илүү нарийвчлалтай бол­гох тал дээр ажиллаж зөв­лөмж хүргүүлсэн.