ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэлсэндээ хүрээрэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-26

АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг барьж, саатуулсан нь гайхаад, шогшроод байх  зүйл биш байлаа. Харин ч хорьж, саатуулах ажлыг хууль хяналтын байгууллага нэлээд оройтож хийв. “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй олон оныг үдэхэд, үүнтэй холбоотой баривчилгаа АТГ-аас хийхэд захирал асан Ч.Ганзоригийг тойрч ирсэн байдаг.

Монгол Улсын саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт” үйлдвэр монголчуудын мэдлээс хэтэрч,  “Стандарт” банкинд төлөх өр 112 сая ам.долларт хүрч, Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарчихлаа. Нэгэн үе өөрийн тань толгойлж байсан байгууллага Монголынх уу эсвэл гадны өрд тавиад туух уу гэсэн хоёр асуулт бидний өмнө тулгараад байна. Тиймээс Ч.Ганзориг та хуулийн хяналтын байгууллагаар шалгуулаад, энэ асуудлыг эцэслэх нь чухал болоод байна. Та өнгөрөгч гуравдугаар сард хэвлэл мэдээллээр дамжуулж “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт  эргэлздэггүй.

Хувь хүний асуудал яах вэ, нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон. Баримт бичиг, хуурамч баталгаанаас болж “Эрдэнэт” үйлдвэр олон сая ам.долларын төлбөрт унах ёсгүй. Би ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй.  Миний бие “Стандарт” банкны хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийнэ” хэмээн мэдэгдэж байсан шүү дээ.   Тиймээс “Эрдэнэт”-ийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Экс захирал та хэлсэндээ хүрч, зангарагтай байгаарай.