ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн яаманд амиа алдсан талийгаачийн гэр бүл мэдээлэл хийнэ

O.Admin
2018-09-26

Наймдугаар сарын 09-ны өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Зам тээврийн яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Амиа алдсан Т.Гомбосүрэн нь Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байсан бол түүний аминд хүрсэн гэх Б.Махбал Төрийн тусгай удирдлагын газрын дарга юм. Хэрэг гарсны дараа талийгаач Т.Гомбосүрэнг согтуу байсан, эхэлж Б.Махбал руу дайрсан гэх мэтээр мэдээлэл цацагдсан. Гэвч талийгаач нь ходоодны шархтай учраас огтхон ч архи уудаггүй байсан гэдгийг түүний өмгөөлөгч мэдэгдсэн билээ.

Тэгвэл Зам тээврийн яаманд чухам юу болсон, ямар хэрэг гарсан талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүл өнөөдөр 11.00 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг түүний өмгөөлөгч болон хохирогчийн ар гэрийнхэн нь өгөх юм байна.