ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Утаа их ялгаруулдаг машин унаж байсан 211 жолоочид арга хэмжээ авчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-26

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа энэ оны наймдугаар сарын 01-нээс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн утаа гаргаж буй тээврийн хэрэгсэл явуулахгүй байх талаар захирамж гаргасан билээ.

Улмаар, энэ сарын 18-ны өдрийг хүртэл хяналт шалгалт явуулж, 500 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас утаа тортгийн хэмжээ ихтэй зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн зөрчилтэй явсан 211 жолоочид холбогдох хуулийн заалтаар 4.220.000 төгрөгийн торгууль оногдуулжээ. Торгуулийн мөнгийг Баянгол техник оношилгооны төвд тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар шилжүүлж өгсөн байна.

Баянгол дүүргийн “Эрдэм транс” ХХК нь авто баазын 205 нийтийн тээврийн автобус үйлчилгээ үзүүлдгээс хяналт шалгалтын явцад хамрагдсан аж. Үүнээс 36 автобусны тортогжилтын хэмжээ нь 80-100 хувийн хооронд байсан нь тогтоогдож, бичиг баримтыг нь хураан авсан аж.

Улмаар тортогжилтын хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд оруулсан 18 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаж үлдсэн 18 тээврийн хэрэгсэл шаардлагатай сэлбэгээ захиалан засварт орохоор хүлээгдэж байгаа юм байна.