ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ах, дүү хоёрыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-26

Дархан-Уул аймгаас С.Хүслэнбаяр, С.Сансарбаяр ахан дүүс энэ сарын 16-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Ах нь  12, дүү нь найман  настай  аж. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Хөвгүүдийн хүмүүжил сайтай  бөгөөд гадуур гарч, тэнэдэггүй байсан талаар эцэг, эх нь цагдаагийн байгууллагад ярьжээ. 

Тэд цагдаагийн байгууллагад хандахаас гадна хүүхдүүдээ хайж буй зарыг зургийн хамтаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Энэ дагуу иргэдээс мэдээлэл ирж байгаа аж. Иргэдийн  ирүүлсэн мэдээллээр хүүхдүүд нь хотод МУИС-ийн нэгдүгээр байрны ойролцоо явж байсныг нь харсан хэмээн нэгэн мэдээлсэн байна.