Ө.Дүүрэнбаяр Японы Харасаватай барилдана

Б.ГАНЗОРИГ
2018-09-26

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын жингийн барилдаан болж байна.

Манай улсаас +100 кг-д олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр шилдэг 16-д Кубын Грандатай барилдаж яллаа. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанаа Венесуэлын Панидатай хийж гарт нь өчиж ялалт байгуулсан бөгөөд шилдэг 8-д Японы Харасаватай барилдана