ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-26

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа” толгой орчимд байгуулахаар боллоо. Тус толгойг тойрсон дөрвөн га газарт бүтээн байгуулалт өрнөнө. Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих гэнэ.

Түүнчлэн хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр зураг төсөлд тусгажээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавих юм байна. Түүнчлэн эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах ажээ. Үүнээс гадна, цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод, бут, сөөг тарьж, иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулж, тохижуулах гэнэ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах бөгөөд 2.1 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Үүний 500 сая төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулахаар төлөвлөжээ.