ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

24 ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил авна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-26

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ хамтран энэ сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэнэ.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 аж ахуй нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлах юм.

Үүнээс 24 ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах боломжтой аж. “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл дээр тулгуурлан зохион байгуулж байгаа юм байна. Мөн мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх аж.