ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зорчигчийн цахим бүртгэл буюу Online check-in

O.Admin
2018-10-02

Та хүссэн газраасаа нислэгийн бүртгэлээ хийж, суудлаа сонгоход танд ердөө интернет сүлжээ, хэвлэгч төхөөрөмж байхад хангалттай.

Зорчигчийн цахим бүртгэлийг miat.com цахим хуудсанд нэвтэрч Check-in буюу Зорчигч бүртгэл хэсэгт нэвтрэн орсоноор хийх боломжтой.

Зорчигчийн цахим бүртгэл хийхэд ямар шаардлага тавигдах вэ?

- Зорчигч электрон тийзтэй байх

- Аялал нь МИАТ ХК-ийн олон улсын чиглэлд үйлдэж байгаа хуваарьт нислэг байх шаардлагатай.

Зорчигчийн цахим бүртгэлийг ямар тохиолдолд ашиглах боломжгүй вэ?

- Өөр тээвэрлэгч компанийн аяллаар аялж буй зорчигч

- Нислэг нь хамтрагч компанийн үйлдэж байгаа нислэг бол

- Захиалгат нислэгээр зорчих

- Нислэгийн тийз баталгаажаагүй байх

- Орон нутгийн нислэгээр зорчих

- Гэрийн тэжээвэр амьтан авч явах, тэргэнцэр захиалах зэрэг тусгай үйлчилгээ шаардлагатай зорчигчид зорчигчийн цахим бүртгэлийн үйлчилгээг ашиглах боломжгүй ба нисэх буудалд зорчигч бүртгэлийн цэгт бүртгүүлэхийг анхаарна уу.

Зорчигчийн цахим бүртгэл буюу Online check-in ашиглан өөрөө хэвлэсэн суугчийн тасалбарыг ашиглах боломжтой нисэх буудлууд

-    Монгол улс:  Улаанбаатар-Чингис Хаан ОУНБ (ULN)

-    БНСУ:            Сөүл-Инчон (ICN),      Пусан- Гимхай (PUS)

-    Япон улс:      Токио-Нарита (NRT)

-    БНХАУ :         Бээжин-Бээжин (PEK*)

-    Хонгконг :      Хонгконг - Хонгконг (HKG)

-    ХБНГУ :         Берлин-Тегель (TXL)

-    ОХУ:               Москва-Щереметьево (SVO) зэрэг нисэх буудлуудад ашиглаж болно.

 

Нисэх буудалд          

-      Суугчийн тасалбараа хэвлэж авч ирэх шаардлагатай.

-      Хэрэв бүртгүүлэх тээшгүй, өөрөө хэвлэсэн суугчийн тасалбартай бол МИАТ компанийн зорчигч бүртгэлийн Online check-in цэгт нислэг хөөрөх цагаас дор хаяж 60 минутын өмнө очиж аяллын бичиг баримтаа баталгаажуулна уу.

-      Харин бүртгүүлэх тээштэй эсвэл суугчийн тасалбараа хэвлүүлэн авах бол нислэг хөөрөх цагаас 120 минутын өмнө МИАТ компанийн зорчигч бүртгэлийн Online check-in цэгт очиж тээшээ бүртгүүлэн суугчийн тасалбараа хэвлүүлэн авна.

 

Санамж:

  1. Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд Москвад бууж суудаг тул та суудлын тасалбараа 2 хувь хэвлэхийг анхаарна уу. 

  2. Бээжин хотын нисэх буудалд зорчигч бүртгэл 1 цагийн өмнө хаадаг тул та бүртгүүлэх тээштэй тохиолдолд дор хаяж 2 цагийн өмнө ирэх шаардлагатайг анхаарна уу.

  3. Хэрэв та бизнес ангиллын зорчигч эсвэл Blue SKY Mongolia хөтөлбөрийн Platinum, Gold, Silver гишүүн бол хэвлэсэн суугчийн тасалбараар МИАТ ХК-ийн Бизнес ангиллын лаунж буюу бизнес хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх боломжтой.

  4.  Хэвлэсэн суугчийн тасалбараа хэвлэсэн байх, урагдаж гэмтээгүй байхыг анхаарна уу.