ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хуралдаанаар 28 асуудал хэлэлцэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-03

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.30 цагт эхэлж, 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,  хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндэсний чанарын шагнал бий болгох тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд БОАЖ-ын сайдын тавих илтгэл, Монголын мянганы сорилтын сан байгуулах тухай, Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ багтсан байна.

Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх аж.