ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүний амь хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-09

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “2016 оны тавдугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 02:00-04:00 цагийн орчимд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэг”-т холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилах ажиллагаа явуулж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн өнгөрөгч зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу дээрх хэрэгт холбогдуулан уг зураг дээрх этгээдийн эрэн сурвалжилж эхэлжээ.

Иймд эрэн сурвалжилж буй этгээдийг харсан эсвэл түүнтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн 8822-0066 дугаарын утсанд хандахыг санууллаа. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах юм байна.