ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонсголонгийн гүүрийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-09

Нийслэл хотод хэд хэдэн томоохон замуудад бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа билээ. Тодруулбал, Нисэх-Яармаг чиглэлийн замд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар давхар гүүр барих ажил эхэлж, өдгөө дуусах шатандаа ороод буй. Мөн Туул гол дээгүүр Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байгаа аж.

Өчигдрийн байдлаар нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгджээ. Захын нэгдүгээр тулгуур, 13 тулгуурын их биеийг цутгасан, завсрын 13 тулгуурын ригель цутгагджээ. 39 дам нуруу болон 273 дугуй цохигч цутгаж бэлдсэн байна.

Харин Замын цагдаагийн уулзарт баригдаж буй гүүрэн гарцын ажлын явц, энэ сарын 05-ны байдлаар үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, 9-р тулгуурын 1-р суурийн өрөмдлөгийн ажил хийгдэж байгаа аж. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт суурь, нийт 83 шон суурийн цутгалт хийгджээ.