Д.Эрдэнэбаяр, Н.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-11

Индонезийн Жакарта хотод Азийн пара наадaм амжилттай үргэлжилж байна. Өчигдөр жүдо бөхийн 90 кг-ийн жинд Дэмчигдоржийн Эрдэнэбаяр, +70 кг-ийн жинд Нямаагийн Алтанцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын баг тамирчид одоогийн байдлаар 4 хүрэл медальтай Азийн пара наадмыг үргэлжлүүлж байна. Н.Алтанцэцэг Монголын пара тамирчдаас Азийн наадмын анхны аварга болж байсан бол А.Мөнхбат гурван паралимпд медаль зүүсэн бахдам амжилт үзүүлээд байна.