ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргааш “Дугуйн өдөр”-тэй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-12

Маргааш “Дугуйн өдөр” бүх нийтийн өдөрлөг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран зохион байгуулах юм.

Өдөрлөгийн  үеэр, дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдад зориулсан олон уралдаан болох аж. Дугуйн парад 09:30-10:30 цагийн хооронд болох юм байна.

Батлагдсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас-Их тэнгэрийн ам-Маршалын гүүр-Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулах аж. Дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож боломжтой юм байна. Харин моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүйг анхааруулжээ.  

Тэмцээнүүдэд оролцох иргэд, тамирчдын бүртгэлийг тухайн өдрийн 10:30-11:00 цагийн хооронд “Скай резорт”-д бүртгэх юм байна.