ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-15

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна. Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.  Мөн долоон  буудлын арын цагдаагийн постоос 32-ын тойрог хүртэл, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.  Өвлийн бүсчлэлд шилжсэн өдрөөс эхлэн 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүйг анхааруулж байна.