ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сергей Шойгугийн айлчлалын үеэр хийгдэх замын хөдөлгөөний зохицуулалт

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-18

ОХУ-ын. Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу манай улсад айлчилж байгаа юм. Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Маргааш дараах замуудыг тухай бүрд түр хугацаагаар хэсэгчилж хаах зохицуулалт хийнэ. Үүнд:

  • Яармагын зам
  • Наадамчдын гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Энхтайвны өргөн чөлөө
  • Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын зам.

Түүний айлчлал нэг өдрийн хугацаатай бөгөөд орой 17:00 цагт нутаг буцах аж.