ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-18

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн магистрын курст суралцах боломжтой, тодорхой болзол хангасан, ялангуяа англи хэлээр лекц бүрэн чадвар бүхий нэг хүнийг сонгон нэр дэвшүүлэх юм.

Нэр дэвшигчийн материалыг ирэх сарын 23-ны дотор Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд ирүүлэх боломжтой юм байна. Эхний шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг хүлээн авах сургуулиас багш нар хүрэлцэн ирж, мэргэжлийн болон хэлний шалгалт авч, хоёрдугаар шалгаруулалтыг явуулах аж. Үүний дараа Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Залуу удирдагч хөтөлбөр”-ийн комисс гурав дахь шалгаруулалтыг явуулж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Эцсийн шалгаруулалтыг энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй дэлхийн бусад орны нийт нэр дэвшигчдийн дунд явуулах тул болзол хангасан нэр дэвшигч бүр тэнцэх боломжгүй гэдгийг анхаарууллаа.

Япон Улсын Засгийн газрын “Залуу удирдагч” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам болон 

www.mext.go.jp/en/policy/education/highered/title02/detail02/sdetail02/sdetail02/1374094.htm цахим хуудсаас аваарай.