ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их хэмжээний алим устгалд оруулжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-18

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны гуравдугаар улиралд хүнс, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнг өчигдөр танилцуулсан юм. Энэ хугацаанд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хураах, устгах, экспортолсон импортолж оруулж ирсэн орон руу нь буцаах зэрэг арга хэмжээ авсан байна. Мөн чанарын шаардлага хангаагүй 16 нэр төрлийн 136.6 сая төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг хураасан бол 790 кг байцааг импортолсон орон руу буцаажээ. Үүнээс гадна, 34.8 тонн 104.4 сая төгрөгийн алим, хоёр нэр төрлийн 752 хайрцаг, 151 сая төгрөгийн тамхийг хураан авч, устгасан байна.