ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвчтөнүүддээ давсгүй хоол өгдөг болжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-18

ДЭМБ нэг хүн хоногт 5-6 гр давс хэрэглэхийг зөвлөдөг. Харин монголчууд хоол хүнсэндээ дээрх хэмжээнээс гурав дахин ихийг хольж, иддэг байна. Үүнээс болж зүрх, судасны өвчин, чихрийн шижин, хавдарт илүү өртдөг аж. Тиймээс ЭМЯ, ХХААХҮЯ, НЭМҮТ, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хөдөлгөөн өргүүлж эхэлсэн. Үүний хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ давсгүй цай, хоол өгч эхэлсэн байна.

Тэд өмнө нь өвчтөнүүдийнхээ хоолонд хоногт хоёр кг давс хэрэглэдэг байсан бол өдгөө зайлшгүй шаардлагаар 500-700 гр-ыг л хийж байгаа гэнэ. Ингэхдээ улирал бүр хоол хүнсэндээ мэргэжлийн хүмүүсээр үнэлгээ хийлгэдэг аж. Эмнэлгийн тогооч нар сонгино, сармис, улаан лооль, нимбэг, зөгийн бал зэрэг байгалийн гаралтай хүнсний ногоо, жимсийг давс оруулагчаар хэрэглэж байгаад үйлчлүүлэгчид нь ам сайтай байв. Мөн тус эмнэлгийнхэн эрүүл, зөв хооллох талаар эмчлүүлэгч, ажилтнуудынхаа дунд сургалт явуулж, давсны хор хөнөөлтэй холбоотой мэдээлэл өгдөг байна.