ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтууруулах ундаа худалдаалах цагийн хуваарийн талаар хэлэлцлээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-18

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас орон сууцны нэгдүгээр давхарт болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйлчилгээний цагийн хуваарьт санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, СӨХ-ны захирлууд, орон сууцны нэгдүгээр давхарт болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болон иргэдийн төлөөлөл нийт 160  гаруй хүн оролцсон юм.

Хэлэлцүүлгийн явцад хотын төвийн хорооллын оршин суугчдаас орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг газруудын цагийн хуваарьт онцгойлон анхаарч иргэдийн аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллах, ажлын байрыг нэмэгдүүлж  төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдээс төр засгаас бодлогоор үйл ажиллагааг дэмжиж ажиллах зэргээр санал бодлоо илэрхийллээ. Иргэдээс гарсан санал бодлыг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байгаа аж.